Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто өвөл дууссаныг нотлох баримтууд

2022-07-10


Зургадугаар сарын шорт борлуулалтын тоо баримтаас харахад арилжаачид крипто зах зээл ёроолоо олсон гэж үзэж байна. Долдугаар сард АНУ-ын үнэт цаас болон криптовалютуудын сарын шорт борлуулалт 20 тэрбум доллар болж, өмнөх сард 60 тэрбум доллар байснаас гуравны нэгээр буурчээ.

Forbes-ийн тайланд дурдсанаар, криптовалютын уналт нь харьцангуй хэдэн сар үргэлжилчихсэн байгаа тул шорт арилжаачид заралтаа багасгаж магадгүй гэсэн байна. Түүнчлэн крипто зах зээл энэ жил үнэ цэнийнхээ бараг гуравны хоёрыг алдсан нь шинэ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах магадлалтай.

Зах зээлийн уналт дууссан уу?

FTX-ийн Гүйцэтгэх захирал Сэм Банкман-Фрид саяхан Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа криптовалютын хямралын хамгийн муу үе дууссан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр одоо ханш тогтворжиж, хямралын дийлэнх хэсэг нь дууссан гэв. Цаашлаад, CryptoGodJohn зэрэг томоохон крипто арилжаачид, инфлүнсэрүүд мөн Сэм Банкман-Фридийн ёроол олсон талаар байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  

J.P. Morgan-ын шинжээчид мөн үргэлжилсэн криптовалютын хямрал удахгүй дуусч, сэргэх төлөвтэй байгааг онцолсон.

Bloomberg-ийн түүхий эдийн ахлах стратегич Майк МакГлон мөн криптовалютын зах зээл нь ёроолдоо аль хэдийн орсон байж магадгүй гэж мэдэгдэв.

Үүнээс гадна одоогоор BTC үнэ сүүлийн 7 хоногт 12%-иар өссөн бол ETH 17%-иар өсчээ. Харин алткойнууд 18-25%-иар өссөн нь уг токенууд биткойноос илүү өсөлттэй хөдөлгөөнийг харуулж байгааг үзүүлэв.

Шорт арилжаачид криптогоос хэдэн тэрбумыг олсон

Institutional Investors-ийн тайланд Block компани нь 34%-ийн ашиг орлого бүхий 1 тэрбум долларын шорт арилжаа хийсэн гэж онцолсон байна. Үүний нэгэн адил Coinbase Global-ын шорт арилжаачид 47% -ийн ашиг хийж, 847 сая доллар олжээ.