Монголын анхны крипто мэдээний сайт

Сүүлийн 3 долоо хоногт халимууд 52 сая XRP худалдаж авсан

2023-05-28


Крипто арилжаачин, шинжээч Али Мартинез твиттер хуудсандаа сүүлийн нэг сарын хугацаанд криптовалют халимууд маш их хэмжээний XRP зоос худалдаж авсан гэдгийг онцолжээ. 

Сүүлийн гурван долоо хоногийн дотор эдгээр халимнууд хадгаламждаа 52 сая гаруй XRP нэмсэн байна. Энэ хэмжээний крипто нь 30 сая доллараас бага үнэтэй юм. Эдгээр халимнууд XRP дээр өсөх хандлагатай болсныг арилжаач мөн онцолсон. Мартинес өөрийн твиттер хуудсандаа Santiment сүлжээний мэдээллийн агентлагаас гаргасан графикийг хуваалцжээ.

Үүний зэрэгцээ, сүүлийн хэдэн өдөр зургаа дахь том криптовалют XRP нь 5,41%-иар өсч, 0,44759 ам.доллараас 0,47182 ам.доллар хүртэл өсөж арилжаалагдаж байна.