Монголын анхны крипто мэдээний сайт

Артур Хэйс: 2023 онд биткойны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрэхгүй

2023-05-30


BitMEX-ийн захирал асан Артур Хэйс биткойны үнийн чиглэлийн талаарх өмнөх таамаглалаасаа буцаж байна. Тэрээр энэ жил ATH дахин тогтооно гэж хэлж байсан билээ.

Гүйцэтгэх захирал хэлэхдээ, хамгийн том крипто хөрөнгийн хэмжээ энэ жил 70,000 долларт хүрэх магадлал багатай ч 2024 он зах зээл өсөлттэй байж магадгүй юм гэв.

Хэйс 'What Bitcoin Did podcast' нэвтрүүлэгт оролцох үеэрээ биткойны 70,000 долларын "саад"-ыг давсан амжилт ирэх онд л гарна хэмээгээд 2024 онд болох халвинг үйл явдал энэ чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

“Бид ирэх жил, 2024 оныг хүлээж байна. 2024 он сайн жил байх болно гэж би бодож байна. Энэ жил бид 70,000 доллар хүрнэ гэж би бодохгүй байна. Ирэх жил бид энэ саадыг давж, дараа нь 2025, 2026 онуудад оргилдоо хүрэх болно. Дараа нь Армагеддон болно" гэж тэрээр хэлжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ түүний ярьж буй Армагеддон нь дэлхий даяар илүү их мөнгө хэвлэх, нийгмийн сэтгэл ханамжгүй байдлаас үүдэлтэй дайн гэх мэт томоохон "нийгмийн" үйл явдлыг хэлдэг гэж тайлбарлав. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаагийн үр дүнд Хейс крипто хөрөнгө 2025-26 онд дахин уналтад орох эрсдэлтэй гэж үзэж байгаагаа мөн дурьджээ.