Монголын анхны крипто мэдээний сайт

Чарльз Хоскинсон: Ripple болон SEC-ийн зарга зургадугаар сард дуусах боломжтой

2023-06-01


Ripple-ийн зарга одоо 29 дэх сараа дуусгаж байна. Ripple Labs (XRP) шүүхэд өөрийгөө хамгаалахын тулд 200 сая гаруй доллар зарцуулжээ. Cardano болон Ethereum-ийн үүсгэн байгуулагч Чарльз Хоскинсон хэлэхдээ уг хуулийн маргаан 6-р сард шийдэгдэх байх гэжээ.

Саяхан YouTube дээр "Surprise AMA" ярилцлагын үеэр нэгэн үзэгч Хоскинсоноос:

"Чарльз, чи Ripple-ийн хэрэг удахгүй шийдэгдэнэ гэж бодож байна уу?" гэхэд ноён Хоскинсон:

“Тийм ээ. 6-р сард магадгүй гэж бодож байна" хэмээн хариулав.

Карданогийн үүсгэн байгуулагч өөр нэмэлт тайлбар хийгээгүй байна.

AMA нь "Надаас юу ч хамаагүй асуу" гэсэн үгийн товчлол бөгөөд тодорхой нийгэмлэгт чиглэсэн тусгай зочинтой хийх шууд ярилцлага юм. Энэ формат нь Reddit дээр үүссэн боловч Хоскинсон өөрийн AMA-г YouTube-ийн шууд дамжуулалт дээр хийж, видеогоо Twitter зэрэг бусад платформд байршуулдаг.