Тесла компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск
Твиттерийг худалдаж авах 42 тэрбум долларын гэрээгээ цуцалжээ. Үүгээр ч зогсохгүй сошиал медиа аварга
компанийн өгсөн мэдээлэл худал бөгөөд төөрөгдүүлсэн гэж үзэн, компанийн гэрээг шүүхэд
өгөхөөр заналхийлэхэд хүрэв.
Маск АНУ-ын Үнэт
цаас, биржийн хороонд гомдол гаргахдаа Твиттер нь гэрээний олон заалтыг ноцтой
зөрчсөн бөгөөд гэрээнд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл олон байсан гэжээ.
Тавдугаар сард
Маск спам болон хуурамч хаягууд нь Твиттерийн нийт хэрэглэгчдийн 5 хүрэхгүй хувийг
эзэлж байгаа эсэхийг шалгах хүртэл мөнгөө
шилжүүлхээ түр зогсоосон.
Харин өнөөдрийн
мэдэгдэлд Маскийн өмгөөлөгч хэлэхдээ Маск нийт
хэрэглэгчдийг бүрдүүлдэг ботуудын бодит
тоо 5% -иас хамаагүй өндөр гэж үзэж байна гэж тодорхой хэлэв. Тодруулбал "Ноён Маскийн зөвлөхүүд нь
Твиттерээс өнөөг хүртэл өгсөн мэдээлэлд урьдчилсан дүн шинжилгээ хийхэд mDAU
(Өдөр бүр мөнгө олох боломжтой
идэвхтэй хэрэглэгч)-дийн хуурамч болон спам дансны эзлэх хувь 5% -иас хэтэрсэн
гэдгийг баттай тогтоолоо” гэжээ.
Твиттерийн Удирдах зөвлөл хариуд нь өгсөн мэдээлэлдээ "итгэлтэй байна" хэмээгээд хувьцааны үнийг тохиролцсон 54.20 ам.доллараар хаах бодолтой байгаагаа мэдэгдэв.