Монголын анхны крипто мэдээний сайт

Арван жил унтаа байсан биткойны халимны хаяг идэвхжижээ

2023-06-09


10 гаруй жил унтаа байсан биткойны халим 6-р сарын 8-нд нойрноосоо сэрж, крипто хөрөнгийн бүх нөөцөө шилжүүлэв.

Lookonchain сүлжээний аналитик платформын мэдээллээс үзэхэд ойролцоогоор 37.8 сая долларын үнэ бүхий 1,432.93 BTC-ийг "bc1psv" гэсэн шинэ хаяг руу шилжүүлсэн байна.

Арав гаруй жилийн турш "унтсан" халим 2013 оны 4-р сарын 9-нд биткойны үнэ 195.4 ам.долларт хүрч байхад 1432.92 BTC авсан бололтой.

Үүнээс гадна дөрөвдүгээр сард есөн жил идэвхгүй байсан биткойны түрийвч 2,071.5 BTC (60 сая доллараас илүү үнэ) шилжүүлсэн. 2013 оны сүүлээр биткойны үнэ 663 доллар дөхөж байх үед халимны хаяг нийт 6071.5 BTC хүлээн авсан байна.