Монголын анхны крипто мэдээний сайт

Меме зах зээл дундаас FLOKI сэргэлттэй байна

2023-06-13


Сүүлийн өдрүүдэд алткойнууд SEC-ийн заргаас үүдэлтэй нилээдгүй уналттай байна. Гэвч түүний зарим төлөөлөл өнөөдөр ногоон бүсэд орж чаджээ.

FLOKI нь сүүлийн уналтын дараа аль хэдийн өсч эхэлсэн шилдэг 10 зоосноос цорын ганц меме зоос болов. Сүүлийн 24 цагийн дотор түүний бүх меме өрсөлдөгчид үнэ цэнээ алдсан ч FLOKI үнэ өдөр тутмын ногоон лаа хэвлэв.

CoinGecko-ийн мэдээллээр меме сегмент бүхэлдээ капиталжуулалтаа алдаж байна. Сүүлийн 24 цагийн дотор түүний зах зээлийн цэвэр үнэлгээ 2.4%-иар буурч, 13.7 тэрбум долларын төвшнөөс доош унажээ. Зах зээлийн үнэлгээгээр энэ сегментийн дөрөв дэх төлөөлөгч болох FLOKI-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор 1.4%-иар өссөн байна. Түүний зах зээлийн үнэлгээ нь 215 сая долларт хүрэв.

Мөн сүүлийн 24 цагийн дотор арилжааны хэмжээ 10 сая доллараас давснаар энэ нь хамгийн их арилжаалагдсан 5 дахь меме зоос болж байна.