Монголын анхны крипто мэдээний сайт

Институциональ халимнууд биткойныг худалдаж авах таатай үеийг хүлээж байна

2022-07-12


2021 он бол биткойны ханшийг бараг 70,000 долларт хүргэсэн институциональ хөрөнгө оруулагчдын жил байлаа. Мессаригийн тайланд дурдсанаар Paradigm, a16z, 3AC зэрэг институциональ хөрөнгө оруулагчдаас асар их урсгал орж ирээгүй байсан бол уг бухын улирал болохгүй байсан гэв. Гэвч 2022 онд байдал эрс өөрчлөгдсөн.

Өнгөрсөн бухын улирал дуусахад хөрөнгө оруулагчид зах зээлээс гарахаар уралдаж байсан бол өнөөдөр бид эсрэг нөхцөл байдлыг харж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагууд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зах зээлд эргэн орох таатай нөхцлийг хүлээж байна.

Мэссаригийн шинжээчдийн тайланд дурьдснаар ашиг багатай эсвэл огт крипто эзэмшдэггүй байгууллагууд криптовалютын салбарт эргэн ирж байна гэж үзжээ. 2018 онд мөн ижил нөхцөл байдал ажиглагдсан бөгөөд биткойн 10,000 ам. доллар буюу түүнээс доош үнээр арилжаалагдаж байх үед байгууллагууд анхны худалдан авалтаа хийсэн.

Үүнээс гадна, шинжээчдийн үзэж байгаагаар NFT нь ирээдүйд криптовалютыг нэвтрүүлэхэд томоохон түлхэц болно гэв.