Хэдхэн хоногийн өмнө
анхдагч криптовалютын ханш өсөж, 22,400 доллар (Bitstamp дээр) олон долоо
хоногийн оргилыг зурж байсан. Крипто
коммунити ахин нэг өсөлтөнд бэлтгэж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж, биткойн аажмаар үнэ цэнээ алдаж
эхлэв.
Харин амралтын өдрөөр тайвширч, 21,500 ам.доллар орчимд
арилжаалагдсан. Гэсэн хэдий ч ням гараг дуусах дөхөж байхад дахин уналт эхлэсэн ба өчигдөр 19,500 ам.доллар
болтлоо унасан нь 7-р сарын 5-наас хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
Одоогийн байдлаар уг хөрөнгийн
хэмжээ хэдэн зуун доллараас дээш байгаа ч зах зээлийн үнэлгээ нь 375 тэрбум
доллар болж буурчээ.
Альткоинууд BTC-ийг дагасан бөгөөд
Ethereum сөрөг хандлагыг тэргүүлж байна. Хоёр дахь том крипто нь сүүлийн 24
цагийн дотор 7 гаруй хувиар буурч, 1050 долларт ойртжээ. Биткойнтой адил ETH
мөн хэд хоногийн өмнө олон долоо хоногийн дээд түвшиндээ хүрч
Илүү мэдэгдэхүйц үнийн уналтуудыг Кардано,
Солана, Догекоин, Полкадот, Шиба Ину зэрэг томоохон алткойнууд үзүүлэв. BNB, Ripple, Tron, LEO
нар өдөр тутмын хэмжээнд мөн
улаан өнгөтэй байна.
Uniswap нь саяхан фишинг халдлагад
өртснөөр уугуул токен UNI нь 8%-иар буурч, 5.5 доллараас арай илүү арилжаалагдаж байна.
Криптовалютын зах зээлийн үнэлгээ
нэг өдрийн дотор дахин 40 тэрбум доллараар буурч, 900 тэрбум доллараас хамаагүй
доогуур болов.