Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-06-19


Энэ долоо хоногт баавгайнууд биткойны ханшийг 25,000 ам.доллараас доогуур түвшинд байлгах боломжоо алдсан. Энэ нь биткойны сэргэлтийг эхлүүлж, хөрөнгө  худалдан авалтыг татсан байж магадгүй юм.

Нэмж дурдахад, BlackRock-ийн биткойны спот ETF гаргах хүсэлт болон АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх тогтвортой байдал нь криптовацийн мэдрэмжийг сайжруулахад тусалсан байж магадлалтай. CoinGlass-ийн мэдээллэснээр Bitcoin долоо хоногийг 2%-ийн өсөлттэй дуусгах замдаа байгаа бөгөөд Grayscale Bitcoin Trust дахь байгууллагын худалдан авалт нь 6-р сарын 13-ны өдрийн 44%-иас 36.6% хүртэл буурчээ.

Хэдийгээр биткойн болон сонгомол алткойнууд өсөлтийг эхлүүлэхийг оролдож байгаа ч ерөнхий чиг хандлага бууралттай хэвээр байна.

Биткойны үнэ тодорхой хэмжээгээр өсөхийг оролдож байгаа бөгөөд хэрэв амжилттай болвол BNB, LTC, OKB, QNT нар дагаж өсөх боломжтойг шинжээчид онцолжээ.

Жич: Санхүүгийн зөвөлгөө биш