Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2023-06-19


Shibburn твиттер хуудсанд мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хүчин чармайлтын дэмжлэгээр олон сая SHIB шатсан боловч энэ нь хүлээлттэй нийцэхгүй байна.

Сүүлийн 7 хоногт Shibburn нийт 38,373,239 SHIB зоосыг 18 гүйлгээнд шатаасан гэж мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн 282,730,986 SHIB зоосыг шатааснаас доогуур үзүүлэлт юм.

Сүүлийн 24 цагийн дотор шатсан хэмжээ харьцангуй бага байсан бөгөөд хоёр гүйлгээгээр нийт 1,073,047 SHIB шатсан байна.

SHIB-ийн шаталт буурсан нь SEC хамгийн том хоёр бирж болох Coinbase болон Binance-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор зах зээл сүүлийн үед нам гүм байсантай холбоотой байж магадгүй юм.

Үүний дараа Robinhood, Bakkt зэрэг хэд хэдэн платформууд дээр дурдсан крипто хөрөнгийг бүртгэлээс хасах алхам хийсэн.

Одоогийн байдлаар  SHIB 0.0000069 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь сүүлийн 24 цагийн дотор 1.02%-иар, өнгөрсөн долоо хоногоос 3.12%-иар өссөн үзүүлэлт юм.