Монголын анхны крипто мэдээний сайт

Стаблькойны зах зээлийн үнэлгээ сүүлийн 3 сарын хамгийн том өсөлтийг харууллаа

2023-06-20


USDT, USDC, DAI, BUSD, TUSD, USDDP гэсэн зургаан том тогтвортой зоосны зах зээлийн үнэлгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг тэрбум гаруй доллараар нэмэгдэж, сүүлийн гурван сарын хамгийн том өсөлтөө харууллаа.

USDT  одоогийн зах зээлийн үнэлгээ нь 83 тэрбум доллараас давсан тэргүүлэгч тогтвортой зоос нь өнгөрсөн долоо хоногт 1 долларын ханшаас бага зэрэг хазайсан нь олон нийтийн дунд түгшүүр төрүүлэв.

Гэсэн хэдий ч Тетерийн ерөнхий захирал Паоло Ардойно тэр даруйд мэдэгдэл хийснээр дараагийн өдрүүдэд үнэ 1 долларын түвшинд буцаж ирсэн.

Santiment-ийн танилцуулсан мэдээллээс үзэхэд тогтвортой коины зах зээлийн өсөлт хамгийн сүүлд 3-р сарын 12-нд ажиглагдсан. Үүнд голчлон зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 2 тэрбум доллараас 3 тэрбум гаруй доллар болж өссөн True USD (TUSD)-ийн гүйцэтгэл нөлөөлсөн байна.

Энэ жилийн хамгийн их хэлбэлзэл нь 3-р сард Цахиурын хөндийн банк (SVB) дампуурсан бөгөөд дараа нь Circle (USDC-ийн ард байгаа байгууллага) дампуурсан банкинд 3.3 тэрбум долларын хадгаламжтай гэх мэдээлэл ил болсон үед гарсан.

Хөрөнгийн үнэ 1 ам.доллараас доошилж, 0.87 ам.долларт хүрсэн ба хамгийн том зургаан тогтвортой коины зах зээлийн үнэлгээ дөрвөн хувиар буурч, ойролцоогоор 124 тэрбум доллар болжээ.

Circle хямралын улмаас хөрөнгө оруулагчдын алдагдлыг нөхөхөө амлаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ баталжээ. USDC үүнд эерэг хариу үйлдэл үзүүлж, 1 долларын ханшаа эргүүлэн авсан.

Түүнчлэн одоогийн байдлаар зургаан стаблькойн нийлээд тогтвортой коины зах зээлийн үнэлгээ 130 тэрбум ам.доллар давлаа.