Монголын анхны крипто мэдээний сайт

Dogecoin фьючерсийг АНУ-ын шилдэг бирж бүртгэнэ

2022-06-19


Сан Францискод төвтэй крипто бирж Kraken нь Dogecoin-ийн фьючирсийн гэрээг бүртгэх гэж байна.  

Арилжаа 6-р сарын 20-ны даваа гарагт эхлэнэ. Kraken мөн Tron-ы TRX болон Fantom-ын FTM-ийн фьючерсийн гэрээг санал болгохоор төлөвлөжээ. 

Хэд хэдэн биржүүд өмнө нь Dogecoin фьючерсийн гэрээг бүртгэсэн билээ.

2020 оны 7-р сард Binance өөрийн дериватив платформ болох Binance Futures дээр perpetual DOGE/USDT гэрээг эхлүүлж байгаагаа зарласан байдаг. Мөн OKEx нь perpetual DOGE/USDT хосыг бүртгэв. Мөн Bitfinex нэг сая DOGE-тэй тэнцэх MegaDogecoin (MDOGE)-ийн бүртгэнэ гэжээ.