Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood-ийн үйлчлүүлэгчид 1 тэрбум долларын DOGE худалдаж авчээ

2023-06-25


Doge Whale Alert хэтэвч хянагч алдартай Robinhood арилжааны аппликейшнд хадгалагдаж буй нийт DOGE эзэмшлийн хэмжээ 17%-иар их хэмжээгээр өссөн талаар хуваалцжээ.

Твиттерт бичсэнээр Robinhood-ийн эзэмшиж байсан DOGE хадгаламж 5-р сарын сүүлчтэй харьцуулахад 11.16%-иар өссөн байна. Тухайн үед платформын түрийвчинд 1,598,454,346 долларын үнэ бүхий 22,641,958,530 DOGE хадгалагдаж байжээ.

Одоо Robinhood-ийн эзэмшилд 38,317,905,469 DOGE байгаа нь 2,579,369,807 доллартай тэнцэнэ. Энэ хэмжээний меме зоос нь 5-р сарын 25-нд бүртгэгдсэн 16.23%-тай харьцуулахад 27.39%-ийг болж өссөн гэсэн үг юм.

Үүнээс гадна Робинхүүдын үйлчлүүлэгчид өнгөрсөн сард ойролцоогоор 1 тэрбум долларын Dogecoin худалдаж авсан байна.

Одоогийн байдлаар DOGE зоос сүүлийн 24 цагийн дотор 2.5%-иар өссөн бол сүүлийн долоо хоногт 8.97%-иар өсөж, одоогийн байдлаар 0.06794 доллараар арилжаалагдаж байна.