Монголын анхны крипто мэдээний сайт

Дэвид Шварц 5 тэрбум долларын XRP-г буцааж худалдаж авах тухай цуурхалд хариу өгөв

2023-06-27


Сүүлийн хоёр өдрийн турш крипто коммунити олон нийтийн сүлжээгээр Ripple 5 тэрбум долларын үнэтэй 10 тэрбум XRP зоосыг буцааж худалдаж авахаар төлөвлөж байна гэсэн цуу яриа гараад байна.

Энэ цуу яриаг хамгийн түрүүнд асуусан хүн бол олон мянган XRP эзэмшигчдийг төлөөлж буй хуульч Жон Дитон байсан бөгөөд компани өөрөө үүнийг батлах хүртэл үүнд итгэхгүй байна гэжээ.

Энэ цуу яриа түймэр шиг тархаж байв.

Ripple-ийн ерөнхий захирал Дэвид Шварц өчигдөр тэдний санааг амрааж мэдэгдэл хийжээ.

Тэрээр твиттертээ “Бид заримдаа XRP худалдаж авдаг. Гэхдээ би тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Мөн уг цуу ярианд албан ёсны эх сурвалжийг дурдаагүй байна” гэв.

XRP цуурхал дээр хөдөлж чадаагүй бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 1.4%, сүүлийн 7 хоногт 1.2%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.