Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2023-06-27


Шибберн судлаачийн хуваалцсан мэдээллээс үзэхэд сүүлийн 7 хоногийн хугацаанд SHIB арми бараг тэрбум Шиба Ину меме зоосыг амжилттай устгасан байна.

Өнгөрсөн даваа гаригаас хойш эргэлтийн нийлүүлэлтээс хасагдсан Шиба Инугийн хэмжээ 708,766,124 SHIB болжээ. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 5%-иар бага байгаа ч сүүлийн үед долоо хоног тутам SHIB -ийн шатаалт ихэссэн байна.

Шибберны тэмдэглэсэн 69 шаталтын гүйлгээний дунд хамгийн том нэг удаагийн гүйлгээ нь 252,873,213 Шиба Ину зоосыг шатаасан бөгөөд нэр нь үл мэдэгдэх халим хийсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор шатсан SHIB -ийн хувьд нийтдээ 38,690,975 SHIB байна. Энэ нь ням гарагт SHIB -ийн арми шатааж чадсанаас 89%-иар бага байна.