Монголын анхны крипто мэдээний сайт

Матрикспорт: Долдугаар сард биткойн 35,000 доллар болж өснө

2023-06-29


Биткойны 31,000 долларын сэтгэл зүйн түвшинг давснаар баавгайн зах зээлийн дунд сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрсэн.

Түүнчлэн өсөлтийн тренд үргэлжлэх магадлалтай байна. Дижитал хөрөнгийн платформ Matrixport-ын мэдээлснээр, түүхэнд долдугаар сар хүчтэй өсөлтийн сар байдаг гэж мэдэгдэв.

Сүүлийн арван жилийн туршид Матрикспорт биткойны үнэ сард дунджаар 11%-иар өссөнийг ажиглав. Сонирхолтой нь, 10 ажиглалтын 7 нь эерэг өгөөж (70%) үзүүлсэн.

Түүгээр ч зогсохгүй өмнөх гурван долдугаар сард тус тус 27%, 20%, 24%-иас дээш өгөөжтэй байсан.

Мөн уг тайланд зун нь ихэвчлэн биткойны засвар хөдөлгөөний үе болохыг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч, хүчтэй өсөлттэй долоо, наймдугаар сарын дараа есдүгээр сард зарагдах хандлагатай байдаг.

Тус пүүсийн таамаглаж байгаагаар жилийн эцсийн зорилт $45,000 ба үүнээс өмнө 35,000 доллар, эцэст нь 40,000 долларын өөр нэг чухал эсэргүүцлийн цэгийг шалгана гэж дүгнэжээ.

Энэ нь үнэн ч байх боломжтой. BlackRock компани нь спот Bitcoin ETF авах өргөдлөө өгсний дараа гарсан бөгөөд түүний араас Invesco болон WisdomTree нар мэдүүлгээ бөглөсөн.

ETF-ийн мэдүүлэг нь өндөр нэр хүндтэй институциональ хөрөнгө оруулагчид дижитал хөрөнгийн орон зайд тууштай байгааг харуулсан бөгөөд ингэснээр булл маркетыг өдөөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.