АНУ-ын зургадугаар сарын инфляцийн тайлан өчигдөр
орой Улаанбаатарын цагаар 20:30
цагийн үед гарсан бөгөөд энэ үеэр крипто зах зээл савлав.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн
товчооны мэдээллээс харахад бүх хэрэглэгчдийн Хэрэглээний үнийн индекс улирлын
нөлөөлөлөөс шалтгаалсан нь 1.3%-иар, сүүлийн 12 сарын хугацаанд 9.1%-иар өссөн
байна.
Мэдээгүй хүмүүсийн хувьд
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь АНУ-ын инфляцийг тодорхойлох хамгийн түгээмэл
хэмжигдэхүүн бөгөөд хэрэглэгчдийн үйлчилгээний болон өргөн хэрэглээний барааны
зах зээлийн сагсанд төлж буй үнийн дундаж өөрчлөлтийг хэмждэг.
Энэ мэдээ гарснаар криптовалютын
зах зээлд савлагаа үүсч биткойны үнэ хэсэгхэн зуур 20,126.39 доллар болж өсч, дараа нь 19,200 доллар
болж унасан.
Харин энэ үеэр нэг өдрийн нийт заралтын хэмжээ ойролцоогоор 180 сая доллар байсан бөгөөд үүний 47
сая доллар нь мэдээ гарах үеэр
болсон гэж Coinglass-аас мэдээллээ.