Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-07-03


Биткойн сүүлийн хэдэн өдөр маш нарийн хүрээнд арилжаалагдаж байгаа ч энэ нь 2023 онд 84%-ийн өсөлттэй байсныг дурьдах нь зүйтэй. Биткойны ханш хүчтэй сэргэсэн нь хэд хэдэн алткойны худалдан авалтыг нэмэгдүүлсэн.

Жилийн хоёрдугаар хагас эхлэхтэй зэрэгцэн хөрөнгө оруулагч бүрийн толгойд байдаг гол асуулт бол өсөлт үргэлжлэх үү? CoinGlass-ийн мэдээллээс харахад 7-р сард 2013 оноос хойш ердөө гурван удаа сөрөг сарын хаалт ажиглагдаж, хамгийн том уналт нь 2014 онд 9.69% байсан. Энэ нь өсөлт бага зэрэг давуу байгааг харуулж байна.

Биткойн болон алткойнуудын хамгийн сүүлийн үеийн өсөлтийн шалтгаан нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо биткойны ETF-ийн нэг буюу хэд хэдэн өргөдлийг батлана гэсэн итгэл найдвараас үүдэлтэй байв. Энэ талын аливаа таагүй мэдээ нь сэтгэл хөдлөлийг бууруулж, огцом бууралтанд хүргэж болзошгүй юм.

Биткойны нарийн хүрээний арилжаа удахгүй дуусч магадгүй бөгөөд хэрвээ огцом өсөлт гарвал LTC, XMR, AAVE, MKR хүчээ харуулж магадгүй байна гэж шинжээчид үзэж байна.

*Санхүүгийн зөвөлгөө биш гэдгийг анхаарна уу.