Монголын анхны крипто мэдээний сайт

BTC 2021 оноос хойш анх удаа 2 улирал дараалан ногоон лаа хаалаа

2023-07-05


CoinGlass платформоос эмхэтгэсэн мэдээллээс үзэхэд биткойн хоёр улирал дараалан эерэг өгөөжийг үзүүлж, 2023 оны эхний хагасыг ногоон лаагаар хааж дуусгалаа.

Эхний улиралд тэргүүлэгч крипто хөрөнгө 71.77%, хоёрдугаар улирлын төгсгөлд 7.19% өгөөжтэй байна. Хамгийн сүүлд биткойн хоёр дараалсан ногоон улирал 2021 оны 3, 4-р улиралд 25.01% ба 5.45% тус тус бүртгэгджээ. Крипто зах зээл 2022 оны ихэнх хугацаанд үргэлжилсэн баавгайн улирлаас сэргэж байгаа нь энэ үзүүлэлтээс харж болох юм.

Биткойн 2023 оны 1-р улиралд дөрвөн сөрөг цувралаа эвдсэн. 2022 оны хувьд уг хөрөнгө улирал бүр сөрөг өгөөжтэй байсан бөгөөд Терра экосистемийн уналтын улмаас 2-р улирал хамгийн муу байв. Крипто хөрөнгө нь 1, 2, 3, 4-р улиралуудад -1.46%, -56.2%, -2.57%, -14.75% -ийн уналттай байжээ.

Сарын өгөөжийн хувьд биткойн 2023 онд мөн эерэг байсан. 2022 онтой харьцуулахад дижитал хөрөнгө ердөө дөрвөн ногоон сартай байсан бол энэ жил ердөө нэг сөрөг үзүүлэлттэй байна. Уг хөрөнгө 1-р сарыг 39.63%-ийн өгөөжтэй эхэлснээр 11, 12-р сард -16.23% ба -3.59%-ийн сөрөг дарааллыг эвдсэн.

Хоёрдугаар сард биткойн 0.03%-ийн өгөөжтэй байсан бол 3, 4-р саруудад 22.96% ба 2.81% тус тус өгөөжөө өгсөн байна. 5-р сар -6.98% -иар цорын ганц сөрөг сар болж, 6-р сар 11.98% -ийн өсөлттэй байсан. Долдугаар сарын хувьд тэргүүлэгч дижитал валют аль хэдийн 1% эерэг өгөөжтэй байгаа ч сар эерэгээр дуусах эсэхийг хэлэхэд эрт байна.