Монголын анхны крипто мэдээний сайт

Хятадын хөрөнгө оруулагчид биткойн 18,000 долларт хүрэх үед худалдаж авахаар зэхэж байна

2022-07-14


Биткойны ханш 70%-иар буурсан нь зарим криптовалютын хөрөнгө оруулагчдад хангалтгүй байж магадгүй юм. Саяхны судалгаагаар Хятадын жижиглэнгийн арилжаачид биткойныг 18,000, 15,000, 10,000 доллар дээр худалдаж авахаар зэхэж байгааг олж тогтоов. 

Санал хураалтад 2200 гаруй хүн оролцсон бөгөөд сонгогчдын 8% нь BТС 18000 ам.долларт, Ethereum ойрын ирээдүйд 1000 ам.доллар хүртэл унана гэж үзжээ. Илүү олон хөрөнгө оруулагчид 15,000 доллараар BTC худалдаж авна гэдэгтээ итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн том хувь нь BTC 10,000 доллар, ETH 500 доллар дээр тосно гэсэн хариулт өгчээ.

Судалгаанаас харахад ихэнх жижиглэнгийн арилжаачид, хөрөнгө оруулагчид Bitcoin эсвэл Ethereum-ийг одоогийн үнээр худалдаж авах бодолгүй байгаа ба энэ нь  криптовалютын зах зээл улам унана гэсэн хэд хэдэн шинжээч, хөрөнгө оруулагчдын таамаглалтай холбоотой байх магадлалтай.

Харин статистикийн мэдээгээр ханш унах бүрд зарим хувийн хөрөнгө оруулагчдын уналтыг худалдаж авах хүслийг алга болгодог. Учир нь худалдан авалт хийснийх нь дараа ханш улам их унах вий гэсэн хөрөнгө оруулагчдын айдастай холбоотой юм.

Одоогийн байдлаар Bitcoin 20,000 болон Ethereum 1,100 доллараар арилжаалагдаж байна.