Монголын анхны крипто мэдээний сайт

Роберт Кийосаки: 2024 онд биткойны ханш 120,000 ам.долларт хүрнэ

2023-07-12


Америкийн хөрөнгө оруулагч, илтгэгч, “Баян аав, ядуу аав” номын зохиолч Роберт Кийосаки ам.долларын ирээдүйг таамаглаж, үнэт металл, биткойн дээр анхаарлаа хандуулахыг хүмүүст зөвлөжээ. Тэрээр 2024 онд анхдагч криптовалют 120,000 доллар болж өснө гэж үзэж байна.

Өмнөд Африк энэ оны 8-р сард Бразил, Орос, Энэтхэг, Хятад (БРИКС гэгддэг бүлэг) улсын удирдагчдыг хүлээн авч шинэ мөнгөн тэмдэгт бий болгох асуудлыг хэлэлцэх аж. Кийосаки улс орнууд алтаар баталгаажсан шинэ криптовалютын худалдаанд гаргана гэж найдаж байгаа бөгөөд энэ нь америк долларт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Тэрээр хэрэглэгчднд өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ болгон алт, мөнгөнд хөрөнгө оруулахыг уриалав. Өмнөх мэдэгдлүүдийн нэгэн адил тэрээр биткойны тухай хөндөж, 2024 онд 120,000 доллар хүртэл өснө гэж мөн дурьджээ.

2008 оны эдийн засгийн уналтыг урьдчилан таамагласан цөөхөн хүмүүсийн нэг байсан Кийосаки санхүүгийн хүнд хямрал эсвэл инфляцийн үед биткойн бол хөрөнгө оруулалтын зөв хэрэгсэл гэж үзэж байна.

Тэрээр 2022 оны баавгайн зах зээлийн үеэр BTC-ийн дэмжигч хэвээр үлдсэн бөгөөд энэ нь уналтаар худалдан авах сайхан боломж гэдгийг хөрөнгө оруулагчдад зөвлөж байжээ.