Монголын анхны крипто мэдээний сайт

APE Өмнөд Солонгосын томоохон биржид бүртгэгдэв

2023-07-19


Өмнөд Солонгосын крипто биржүүд арилжаачдад ашиглах шинэ крипто-фиат арилжааг нэмж, крипто-фиат гүүрийг өргөжүүлсээр байна.

Өнөөдрөөс эхлүүлэн Өмнөд Солонгосын бирж Bithumb нь APE, FTM, RNDR гэсэн гурван токен нэмсэн бөгөөд тэдгээрийг Солонгосын вон (KRW)-оор арилжаалах боломжтой болсон. Bithumb нь том бирж боловч Upbit (Солонгосын хамгийн том бирж)-ийн аравны нэгтэй тэнцэх хэмжээний арилжаа дамждаг гэдгийг дурьдах нь зүйтэй.

ApeCoin (APE) болон Render Token (RDNR) нь Ethereum сүлжээнд суурилсан. Fantom (FTM) өөрийн үндсэн сүлжээтэй.

APE хэсэг хугацааны өмнө бусад меме зоосны хамт моодонд орж байсан. APE нь BAYC (Bored Ape Yacht Club) NFTs болон MAYC (Mutant Ape Yacht Club) дээр суурилсан экосистемийг бий болгохыг эрмэлздэг. Энэ нь Ape NFT-ийн цуглуулгыг анх үүсгэсэн Yuga Labs-ийн бүтээсэн ApeCoin DAO-ээр дамжуулан зоосыг удирддаг төвлөрсөн бус нийгэмлэгтэй.

Өнөөдөр RNDR сүүлийн 24 цагийн дотор 1.62%-иар буурсаны дараа $1.91-д хүрч, FTM мөн хугацаанд 1.9%-иар буурч, 0.2573 долларын ханштай байна. ApeCoin-ийн хувьд Bithumb жагсаалтын мэдээгээр 3.55%-иар өсөж одоогийн үнэ нь $2.05 байна.