Монголын анхны крипто мэдээний сайт

Бүтэн жилийн турш Тесла ямар ч BTC зараагүй

2023-07-21


Теслагийн жилийн 2-р улирлын орлогын тайлан өнгөрсөн шөнө гарсан бөгөөд эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзвэл гайхалтай сайн байна.

Эрүүл маржин, дээд амжилт

Уг тайланд дурдсанаар, 2023 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хувьд шинэ дээд амжилтууд гарчээ. Мөн Тесла одоогийн байдлаар тухайн улиралд ихээхэн орлого олсон байна. Энэ улиралд Тесла 24.9 тэрбум долларын ашиг олж чадсан. Хэдийгээр энэ нь компанийн өмнөх улиралд олсон орлогоос ердөө 1.6 тэрбум доллараар илүү байгаа ч ашиг нь өмнөх оны мөн үеэс 47%-иар өссөн үзүүлэлт юм.

2022 оны хоёрдугаар улиралд Теслагийн орлого 17 тэрбум ам.долларт хүрчээ.

Тухайн үед Тесла дэлхий даяарх эдийн засгийн хямралын үр дагаврыг даван туулахад хэцүү байгаа гэдгээ олон нийтэд зарласан нь Илон Маск Теслагийн биткойны эзэмшлийн 75 орчим хувийг зарж, 936 сая долларыг чөлөөлөх шийдвэр гаргасан шалтгаануудын нэг байж магадгүй юм.

Тухайн үед Маск BTC-ийг худалдах шийдвэр нь pump and dump схемийн улмаас гараагүй гэдгийг тодорхой хэлсэн бөгөөд зарим санаа зовсон хөрөнгө оруулагчид түүнийг санаатай энэ үйлдлийг хийсэн гэж буруутгаж байсан. Үнэндээ биткойныг худалдах шийдвэр нь хөрвөх чадварын хомсдолоос үүдэлтэй. Цаашилбал, Маск өөрийн эзэмшдэг Dogecoin-ын нэгийг ч зараагүй гэдгийг дурьдах хэрэгтэй.