Монголын анхны крипто мэдээний сайт

1.11 триллион SHIB-ийг томоохон тоглогчид хуримтлалдаа нэмжээ

2023-07-30


Гинжин дэх аналитик платформ Santiment твиттер хуудсандаа SHIB-ийн томоохон эзэмшигчид, ялангуяа акул, халим түрийвчнүүд SHIB хуримтлуулж байсныг тэмдэглэжээ.

10 саяас 100 тэрбум хүртэлх SHIB жетон агуулсан акул, халим түрийвчнүүд найман долоо хоног хүрэхгүй хугацаанд 9 сая гаруй доллар цуглуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол их хэвээр байгааг Сантимент ажиглав.

Тодруулбал "Шиба Ину уйтгартай арилжааны долоо хоногийн сүүлийн өдрүүдэд гэнэтийн ялагч боллоо. 10 саяас 100 тэрбум хүртэлх SHIB  агуулсан акул болон халим түрийвч 8 долоо хоногоос бага хугацаанд 9 сая доллар хуримтлуулсан нь 14-р байранд орох криптовацийн хувьд ихээхэн хэмжээний хуримтлал юм" гэж Сантимент бичжээ.