Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2023-07-31


Шиба Инугийн шатаалт SHIB нийгэмлэгийн сонирхлыг төрүүлсээр байна.

Шиба Инугийн анхны томоохон шатаалт нь 2021 оны 5-р сард болсон бөгөөд Ethereum-ийн хамтран бүтээгч Виталик нь Шиба Инугийн нийлүүлэлтийн 41 хувийг шатаасан.

Бутерин өөрийн эзэмшиж байсан SHIB-ийн 90%-ийг шатааж /тэр үед ойролцоогоор 7.35 тэрбум доллар байсан/ бөгөөд өөрийгөө эрх мэдлийн төв болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ.

Шиба Инугийн шатаалт тэр цагаас хойш тасралтгүй ахиж, 1 квадриллион жетон нийлүүлтээс нийт 410,652,272,733,699 SHIB шатаасан.

Shibburn мэдээллэснээр сүүлийн 7 хоногт 107 гүйлгээнд нийт 268,198,181 SHIB шатаасан байна. Сүүлийн 24 цагийн дотор 11 удаагийн гүйлгээгээр нийт 45,241,808 SHIB шатаажээ.