Монголын анхны крипто мэдээний сайт

BTC сарын доод цэгтээ хүрснээр 100 сая долларын позицууд хаагджээ

2023-08-02


Хэдэн өдрийн турш хажуу тийш арилжаа хийсний дараа биткойн эцэст нь өчигдөр нүүдэл хийжээ.

Криптовалютын ханш 29,000 ам.доллараас доош унаж, сүүлийн нэг сар хагасын хамгийн доод ханшийг тогтоож, бараг 100 сая ам.долларын позицуудыг хаасан.

Тодруулбал биткойны үнэ 29,000 ам.доллараас 28,750 доллар болж (Bitstamp дээр) унав. Энэ нь зургадугаар сарын 21-нээс хойшхи хамгийн доод үнэ болж байна.

Үүний нэгэн адил ихэнх алткойнууд хохирсон.

Dogecoin, Solana, Litecoin, Bitcoin Cash, Avalanche, Polygon, Stellar бүгд нэг өдрийн дотор 3-5%-иар буурсан байна.

Энэ тогтворгүй байдал нь хэт хөшүүрэгтэй арилжаачдад ялангуяа лонг орсон хүмүүст хохирол учруулсан гэж таамаглаж байна.

CoinGlass-ийн мэдээллээс харахад сүүлийн 24 цагийн хугацаанд хаагдсан позицйн нийт дүн 100 сая доллар хүртэл өсчээ. Мэдээжийн хэрэг, лонг позицууд энэ хэмжээний 85% эзэлж байна.

Нийтдээ 35,000 гаруй арилжаачид позицоо хаалгасан бөгөөд хамгийн том захиалга нь Bybit дээрх 1 сая гаруй долларын үнэтэй лонг позиц байв.