Шатаах платформын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор янз бүрийн шатаалтын багийнхны хамтарсан хүчин чармайлтаар 140 сая гаруй Шиба Инуг dead wallet рүү шилжүүлжээ. Ингэснээр эдгээр меме токенууд гүйлгээнээс бүрмөсөн хасагдаж түгжигдэх болно. Түүнчлэн мөн хугацаанд Шиба Инугийн шатаалт 136.7% -иар өссөн гэж Shibburn вэбсайт мэдээлэв.
Зоос шатаах зорилго нь SHIB-ийн ханшийг урт хугацаанд өсгөх юм. Одоогийн байдлаар SHIB burn tracker сайтын мэдээлснээр нийт гүйлгээнд байгаа нийлүүлэлтээс 410,372,927,333,423 Шиба Инуг шатаасан байна. Гэсэн хэдий ч энэ баримтыг үл харгалзан ханш нь өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр нэг зоос тутамд хүрсэн 0.00008845 долларын түүхэн дээд цэгээс 88% доогуур хэвээр байна.
Одоогийн байдлаар 557,989,334,995,503 SHIB зах зээлд эргэлдэж байна.
Филиппин дэх хамгийн том бирж SHIB-ийг бүртгэнэ
Филиппиний хамгийн том зохицуулалттай криптовалютын бирж болох Coins.ph-ийн сүүлийн үеийн хэд хэдэн жиргээнээс харахад тус платформ Шиба Инуг 7-р сарын 13-нд бүртгэхээр төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч техникийн зарим асуудлаас болж зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том меме зоосны бүртгэлийг өнөөг хүртэл хойшлуулаад байна. Хэдий тийм боловч уг бирж Шиба Инуг "тун удахгүй" жагсаалтад оруулахаа амласан.