Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнууд SHIB-ийг идэвхитэй хуримтлуулж байна

2023-08-09


Шиба Ину анх худалдаанд гарсан цагаасаа хойш үргэлж өндөр өсөлттэй криптовалют байсаар ирсэн. Хэдийгээр энэ нь нийт зах зээлийн үнэлгээгээр хамгийн том зоосуудын нэг болсон ч сүүлийн үед харьцангуй жигдхэн хөдлөж байна.

Харин саяхнаас уг зоосыг халимууд анхааралдаа авч, асар их хэмжээний SHIB хуримтлуулж эхэлсэн бололтой.

Whale Alert-ийн мэдээллэснээр дансны хоёр тусдаа гүйлгээгээр их хэмжээний SHIB худалдаж авчээ.

Эхнийх нь 8-р сарын 6-ны UTC 16:00 цагийн орчимд нэг халим нийт 4,412,252,578,938 SHIB худалдаж авсан. Энэ нь 40.6 сая долларын SHIB юм. Хоёр дахь нь 8-р сарын 7-нд өөр халим 4,367,252,578,938 SHIB худалдаж авсан нь 40 сая доллартай тэнцэж байна.

Мөн яагаад гэнэт халимнууд маш ихээр SHIB-ийг худалдаж аваад байгаа нь олны анхаарлыг татааж байна.