Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-07-17


Өнгөрсөн долоо хоног үндсэн криптовалютын хувьд тийм ч таатай байсангүй. Учир нь уг хөрөнгө 22,000 долларыг давж чадалгүй, аажмаар үнэ цэнээ алдаж байв.

Долоо хоногийн дундуур АНУ-ын ХҮИ-ийн шинэ тайланг зарласнаар байдал улам дордсон. Биткойны ханш нэн даруй тогтворгүй болж, 19,000 ам.доллараас доошилж, долоо хоногийн доод түвшиндээ хүрчээ. 

Гэсэн хэдий ч удалгүй сэргэж эхэлсэн бөгөөд хэд хоногийн дараа 20,000 долларыг зорив. Хэд хэдэн оролдлого хийсэн ч эцэст нь хүссэн түвшиндээ хүрч, үргэлжлүүлэн өссөн.

Өчигдөр 21,000 доллараас буурсан ч одоогийн байдлаар биткойн долоо хоногийн шинэ дээд цэгтээ хүрч 21,500 ам.доллараас давсан байна.

Зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум доллараас давсан боловч алткойнуудын ноёрхол нь 42% болж буурчээ.

Алткойнууд өнөөдөр ихэнх нь ногоон өнгөтэй байгаа ба Ethereum нэг өдрийн дотор 14%-иар өсчээ. Түүнчлэн ETH цагийн өмнө 1,400 доллар хүрсэн нь сарын шинэ дээд үзүүлэлт болов.

Том алткойнуудаас Solana, Polkadot, MATIC, Avalanche нар хоёр оронтой тоогоор өсчээ. Үүний үр дүнд SOL 40 доллараас дээш, DOT 7 доллар, MATIC 0.8 доллар, AVAX 22 доллараас дээш арилжаалагдаж байна.

BNB, Ripple, Cardano, Dogecoin, Shiba Inu, Tron, LEO, Litecoin нар арай даруухан өсөлийг үзүүлэв.

Ethereum Classic өдөрт 33%-иар өссөн нь доод ба дунд түвшний алткойнуудын шилдэг гүйцэтгэлийн нэг боллоо. Ингэснээр ETC 20 долларт дөхөв.

Бусад ихэнх зооснууд мэдэгдэхүйц өсөлттэй байгаа тул криптовалютын зах зээлийн үнэлгээ өдөрт 60 тэрбум долларыг нэмж, хүсэн хүлээсэн 1 их наяд долларын ойролцоо байна.