Монголын анхны крипто мэдээний сайт

Дэвид Рубенштейн: Би биткойныг 100$ байхад худалдаж авсан ч болоосой гэж харамсдаг

2023-08-11


Америкийн хуульч, буяны үйлстэн, Цагаан ордны ажилтан асан Дэвид Рубенштейн саяхан Bloomberg-т өгсөн ярилцлагадаа биткойныг ердөө 100 доллараар арилжаалагдаж байхад нь хөрөнгө оруулалт хийгээгүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр ярилцлагандаа “Майк Новогратц худалдаж авч эхлэхэд би үүнийг 100 доллараар авсан болоосой. Энэ нь одоо 29,000 доллар болсон тул тухайн үеийн хөрөнгө оруулалт нь маш зөв сонголт байсан. Биткойныг 100 доллар ба түүнээс доош үнээр худалдаж авсан олон хүмүүст би атаархаж байна" гэв.  

Тэрбумтан өмнө нь өөрийн багцаа дижитал хөрөнгөөр төрөлжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэрээр болон түүний гэр бүлийн зарим гишүүд тус салбарт үйлчилдэг пүүсүүдэд хөрөнгө оруулсан байна.

Энгийн математикаас харахад 2013 онд 10 BTC худалдаж авбал (хөрөнгө анх 100 долларт хүрсэн үед) одоогоор ойролцоогоор 300,000 доллартай тэнцэнэ. Сүүлийн арван жилд биткойны үнийн гайхалтай өсөлт нь алт эсвэл алдартай индексүүдийнхээс хамаагүй давж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

2013 онд нэг унц үнэт металл 1500 орчим доллар байсан бол одоо 1950 доллар болсон нь 30%-иар өссөн үзүүлэлт билээ. Харин биткойны ханш энэ хугацаанд 30,000%-иар өссөн байна.