Монголын анхны крипто мэдээний сайт

Олон тэрбум Шиба Ину Coinbase руу илгээгджээ

2023-08-13


Олон тэрбум SHIB зэрэг крипто хөрөнгийг саяхан дампуурсан крипто зээлдүүлэгч Voyager шилжүүлсэн нь олон таамаглалыг төрүүлэв.

V Blockchain-ийн мэдээлснээр Voyager 2.7 сая долларын үнэ бүхий 250 тэрбум SHIB, 2.77 сая долларын үнэ бүхий 1500 ETH-ийг Coinbase крипто бирж рүү шилжүүлсэн байна.

Крипто хөрөнгийг Coinbase руу шилжүүлэх нь тэдгээрийг зарах зорилготой байж магадгүй юм. Voyager оны эхнээс SHIB болон бусад хөрөнгөө зарж байгаа тул энэ нь боломжтой юм.

Хамгийн сүүлд Voyager-ийн SHIB-ийн эзэмшиж байгаа хэмжээ 2 их наяд SHIB буюу 2,060,881,606,627 байсан нь нийт эзэмшлийн 8.9% буюу эзэмшиж буй дөрөв дэх том хөрөнгө юм.

Крипто зээлдүүлэгч Voyager 2022 оны долдугаар сард Террагийн сүйрлийн улмаас дампуурлаа зарласан. Тиймээс, дампууралд өртсөн хэрэглэгчдэд нөхөн олговор олгохыг эрэлхийлж буй хувилбар нь крипто хөрөнгийг үргэлжлүүлэн зарах явдал байх боломжтой.