Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-08-14


Биткойны долоо хоног тутмын график дээр хоёр дараалсан Doji лааны суурь хэлбэрийг бий болгох замдаа орсон ба үнэ 20 долоо хоногийн экспоненциал хөдөлж буй дунджаас ($28,072) дээгүүр хэвээр байгаа нь эерэг шинж тэмдэг юм. Энэ нь бухнууд барьц алдахгүй байгааг харуулж байна.

Алдартай TechDev гурван долоо хоногийн хугацаанд энэ бүсээс дээш лаа хааж байгаа нь маш эерэг шинж тэмдэг гэдгийг дурьджээ.  

Гэсэн хэдий ч ойрын хугацаанд хэлбэлзэл байхгүй байгаа нь биткойны фьючерсийн арилжааны хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн доод түвшинд хүргэв. Энэ нь арилжаачид өөр зах зээл рүү шилжсэн эсвэл арилжаачид ямар нэгэн үйл явдал болохыг хүлээж байгааг илтгэж байна.

Харин биткойны үнэ өсөж чадвал SHIB, UNI, MKR, XDC нар нь өсөлт үзүүлэх магадлалтай байна гэж зарим шинжээчид үзэж байна.