Монголын анхны крипто мэдээний сайт

Ethereum халим 8 жилийн дараа сэрлээ

2023-08-21


Алдартай блокчейн хяналтын платформ болох Whale Alert нь 8.1 жилийн турш унтаа байсан Ethereum хаяг идэвхижсэн болохыг твиттер хуудсандаа мэдэгдэв. Уг хаяг ETH урьдчилсан олборлолтын үед үүссэн хаяг юм.

Мөн 317,724 долларын үнэлгээтэй 191 Ethereum агуулсан энэ хаяг амилсан нь крипто коммунитигийн сонирхлыг татсан юм.

Урьдчилсан олборлолт гэдэг нь криптовалютыг албан ёсоор гаргахаас өмнө олборлож, түгээх үйл ажиллагаа юм.

Найман жилийн турш чимээгүй байсан Ethereum ICO-ийн оролцогч одоогийн байдлаар 1.07 сая доллараар үнэлэгдэж буй 641 ETH-ийн ихээхэн хэмжээний шилжүүлгийг зохион байгуулжээ.