Криптовалютын зах зээл сэргэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн өдрийн хугацаанд нийт үнэлгээ нь 150 тэрбум доллараар нэмэгдэж, 1 их наяд доллараас давжээ.
Биткойны үнэ одоогоор 22,200 орчим доллараар арилжаалагдаж байгаа бөгөөд сүүлийн 7 хоногт 5%, сүүлийн 24 цагийн дотор 2,1%-иар өссөн байна.
Харин Ethereum нь өнгөрсөн өдрүүдэд үнийн үзүүлэлтээрээ үнэмлэхүй тэргүүлж, долоо хоногт 22.6%-иар, өнгөрсөн өдөр 5.5%-иар өсөв.
Ийнхүү өссөнөөр нийт 250 сая долларын заралт хийгдэхэд хүргэсэн бөгөөд үүний 160 сая гаруй нь шорт позицууд байв.
Coinglass-аас авсан мэдээллээс үзэхэд хамгийн том нэг зарах захиалга FTX дээр хийгдсэн бөгөөд энэ нь 2.83 сая долларын нэрлэсэн үнэ бүхий ETH perpetual contract байв.
Нэгдсэн дүнгээр заралтуудын 64% нь хамгийн алдартай биржүүд дээрх шорт арилжаа байсан бөгөөд хамгийн их зарах захиалга OKX дээр болж өрнөжээ.