Монголын анхны крипто мэдээний сайт

Эль Сальвадорын Ерөнхийлөгчийн биткойны хөрөнгө оруулагчдад өгсөн зөвлөгөө

2022-06-19


6-р сарын 18-ны бямба гарагт биткойны ханшид өөр нэг томоохон засвар орж 2020 оны 12-р сараас хойш анх удаагаа 20,000 доллараас доош унав.

Энэ үед крипто зах зээл хямарч, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг сөрөг таагүй байдалд оруулав. Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле ийм сорилтын үед хөрөнгө оруулагчдыг тайвшруулах эм ууж, тэвчээртэй байхыг хүсчээ. Ерөнхийлөгч Букеле твиттер хуудсандаа бичихдээ.

Зарим хүмүүс биткойны зах зээлийн үнийн талаар санаа зовж байгааг би харж байна. Миний зөвлөгөө: График харахаа больж амьдралаас таашаал ав. Хэрэв та биткойнд хөрөнгө оруулалт хийсэн бол таны хөрөнгө оруулалт найдвартай бөгөөд үнэ цэнэ нь баавгай зах зээлийн дараа асар их өсөх болно. Тэвчээр бол түлхүүр юм гэжээ.

Харин энэ хооронд Сальвадорын биткойны хөрөнгө оруулалтын үнэ 50 гаруй хувиар буурсан байна. Латин Америкийн тус улс 2020 оны 8-р сараас эхлэн биткойныг худалдан авч эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 2300 гаруй биткойныг Төрийн сангийнхаа нэг хэсэг болгон хуримтлуулжээ. Тус улсын хамгийн сүүлийн биткойн худалдан авалт 2022 оны тавдугаар сарын эхээр болсон.