Монголын анхны крипто мэдээний сайт

Японы томоохон бирж дээр SHIB-ийг Polygon сүлжээгээр дамжуулан шилжүүлэх боломжтой боллоо

2023-09-01


Японы томоохон криптовалютын бирж OKCoinJapan өнөөдөр Shiba Inu (SHIB) болон DAI гэсэн хоёр криптовалютыг Polygon сүлжээн дээрх дэмжлэгийг нэмэх болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл эдгээр зооснуудыг Polygon сүлжээгээр шилжүүлэх боломжтой болжээ.

Тус дэмжлэгийг есдүгээр сарын 7-ны 17:00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн.

OKCoin Japan анх хоёрдугаар сард SHIB-г нэмсэн. Полигон дэмжлэгийг нэвтрүүлснээр хэрэглэгчид эдгээр жетонуудын орох, гарах гүйлгээнд илүү уян хатан байх болно.

Тус бирж нь Ethereum (ETH), Arbitrum (ARB), Avalanche (AVAX), Polygon (MATIC), Палетт (PLT) зэрэг бусад алдартай криптовалютуудад Polygon дэмжлэгийг аль хэдийн санал болгож байна.

Polygon нь Ethereum-ийн 2-р түвшний масштабын шийдэл болж, илүү хурдан бөгөөд хямд гүйлгээ хийх зорилготой юм.

Polygon-ийн дэмжлэгийг нэмснээр OKCoinJapan нь уламжлалт Ethereum гүйлгээтэй харьцуулахад Polygon-ийн үр ашгийг харгалзан хэрэглэгчдийнхээ гүйлгээний зардлыг бууруулж чадна.

Өнөөдрийн байдлаар SHIB-ийн үнэ 0.00000814 ам.доллар, зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 4.8 тэрбум ам.доллар, 24 цагийн арилжааны хэмжээ 94.7 сая ам.доллар орчим байна.