Монголын анхны крипто мэдээний сайт

Dogecoin-ы гүйлгээ огцом нэмэгджээ

2022-07-18


Сүүлийн 24 цагийн дотор Dogecoin-ы гүйлгээний тоо асар их өссөн ба тус хэмжигдэхүүн гэнэт бараг 70,000 гүйлгээнд хүрчээ.

 

DOGE гүйлгээний тоо огцом өссөний дараа криптовалютын зах зээл гэнэт сэргэв. Өнөөдрийн арилжааны үеэр хоёр том криптовалют Ethereum болон Bitcoin-ийн ханш өссөнөөр зах зээлийн сэтгэл хөдлөлийг ахин эерэг болгох хандлагатай байна.

DOGE-ийн үнийн гүйцэтгэлийн хувьд меме валют үнэ цэнээ 5% орчим өсгөж байгаа нь ийм тогтворгүй хөрөнгийн хувьд бага зэргийн ашиг юм. Dogecoin сүлжээн дэх гүйлгээний тоо огцом нэмэгдсэний шалтгаан нь халимны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй юм.

Учир нь зах зээл сэргэх шинж тэмдэг илэрч байгаа тул халимнууд бухын улирлын өмнө илүү их DOGE-ийг авч байж магадгүй байна.

Үүнээс гадна сүүлийн таван сарын хугацаанд анх удаа Dogecoin нь техник шинжилгээн дээрээ higher low үүсгэсэн нь боломжит өсөлт эхлэхийг харуулж байна гэж шинжээчид үзжээ.