2022 оны 7-р сарын 18-нд Gemini крипто биржтэй холбоотой нэрээ нууцалсан эх сурвалж тус компани ажилчдынхаа 7 хувийг цомхотгосон гэж мэдэгдэв.
TechCrunch сайтад ярилцлага өгсөн эх сурвалжийн хэлснээр Gemini ойролцоогоор 68 ажилчдыг халсан гэж мэдээлжээ.
Одоогоор Gemini энэ мэдээг
батлаагүй, үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр тус бирж нь
крипто өвлийг даван туулахын тулд "зардлаа бууруулах" арга хэмжээ авч
байна гэв.
Gemini цомхотгол явуулж магадгүй
TechCrunch-ийн олж авсан мэдээллийн дагуу Gemini одоо байгаа 950 ажилтны 15% буюу 150 гаруй ажилтанг халж магадгүй юм.
Ажилчдын нэг нь задруулсан баримт бичиг Gemini-г үүсгэн байгуулагч Камерон Винклвоссын анхаарлыг татсан бөгөөд тэрээр тус эх сурвалжийг ийм төрлийн мэдээллийг вэб сайтаар цацсан нь "Ямар өрөвдөлтэй юм бэ" гэж бичжээ.
Түүнчлэн Gemini энэ мэдээлэл алдагдсантай холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Крипто өвөл нь крипто коммунитид сөргөөр нөлөөлж байна
Хэдийгээр өнөөдөр криптовалютын зах зээл Bitcoin (BTC) болон Ethereum (ETH)-ийн үнийн өсөлтийн ачаар их наяд долларын зах зээлийн үнэлгээ рүү буцаж ирсэн ч Финболд болон Блүүмбергээс гаргасан хэд хэдэн тайланд биткойны үнэ өсөхөд эрт байгаа ба ёроолоо олоогүй байна гэжээ. Түүнчлэн зах зээл сэргэхэд хэдэн сар шаардлагатайг дурьдсан байна.
Энэ хооронд Bitmex, Coinbase, FTX, Crypto.com зэрэг хэд хэдэн криптовалютын биржүүд удаан үргэлжилж болзошгүй баавгайн зах зээлийн сөрөг нөлөөллийг багасгахын тулд сүүлийн хэдэн сарын хугацаанд их хэмжээний цомхотгол хийсэн.
Мөн дэлхийн хамгийн том криптовалютын биржүүдийн нэг Coinbase тус улсад нүүрлэж буй макро эдийн засгийн хямралын улмаас тус компанийн нийт ажилчдын 18 хувийг бүрдүүлдэг 1000 гаруй ажилчдаа халах шаардлагатай болсон.
Одоогийн байдлаар Kraken болон Binance нь дэлхийн макро эдийн засгийн хямралыг үл харгалзан ажилтнуудаа үргэлжлүүлэн ажиллуулж ахин ажилд авахаар төлөвлөж буй цорын ганц том крипто компаниуд юм.