Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2022-07-19


Шиба Инугийн ахлах хөгжүүлэгч Шитоши Кусамагийн хэлснээр, Шиба Инугийн их хэмжээний шатаалтыг хийхийн тулд "олон нийтийн илүү их хүчин чармайлт шаардлагатай" гэжээ. Гэхдээ мөн шатаалт хийгдсэн ч крипто коммунитигийн анхаарлыг татхын тулд тодорхой цаг хугацаа зарцуулахыг тэрээр онцлов. 

Үүнээс гадна Shibburn вебсайтын мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 16 удаагийн гүйлгээгээр 76,275,825 SHIB шатаагдсан байна. Хэдийгээр энэ нь маш их мэт санагдаж болох ч энэ хурдаар 1 тэрбум зоос шатаахад бараг хоёр долоо хоног, 1 триллион токен устгахад 40 жил шаардагдана.

Гэхдээ SHIB-ийн ахлах хөгжүүлэгчийн санал болгосны дагуу "олон нийтийн жинхэнэ хүчин чармайлт" дээр үндэслэн шатаалт эрчимжиж магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч амжилттай биш байгаа ба сүүлийн долоо хоногт 1 тэрбум гаруй ШИБ шатсан байна.

Одоогийн байдлаар Шиба Ину нийт 589,626,233,367,020 ширхэг нийлүүлэлттэй, 557 их наяд SHIB зоосны эргэлтийн нийлүүлэлт, 6.2 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй.