Монголын анхны крипто мэдээний сайт

Binance удахгүй эдгээр 4 алткойныг хасаж магадгүй

2023-10-05


Binance бирж нь хөрвөх чадварын шалгуурыг хангахаа больсон тул нэмэлт дөрвөн алткойныг хяналтын жагсаалтдаа байршуулснаа саяхан зарлалаа.

Уг мэдэгдлийн дагуу бирж өнөөдрийн байдлаар Beta Finance (BETA), BarnBridge (BOND), WaltonChain (WTC), NEM (XEM)-ийг хяналтын жагсаалтандаа нэмсэн гэж мэдэгдэв. Эдгээр дөрвөн токен нь өөрийн гэсэн хүчирхэг экосистемтэй хэдий ч "манай жагсаалтын шалгуурыг хангахаа больж, платформоос хасагдах эрсдэлтэй" гэж мэдэгджээ.

Binance хэрэглэгчдэдээ "Хяналтын шошго" бүхий жетонуудаас болгоомжлохыг анхааруулж байна, учир нь тэдгээр нь өндөр түвшний хэлбэлзэлтэй байдаг.

Binance одоогоор крипто ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг. Иймд XEM, BOND, BETA, WTС нар тус биржийн жагсаалтаас хасагдсанаар эдгээр алткойнууд маш том цохилт авч магадгүй бөгөөд үүнийг сэргээхэд хэцүү байх болно.