Монголын анхны крипто мэдээний сайт

Тогтвортой коины зах зээлийн үнэлгээ бүх цаг үеийн хамгийн доод түвшиндээ хүрэв

2023-10-07


Дэлхийн криптовалютын зах зээл баавгайнуудтай тэмцэж байгаа энэ үед тогтвортой коинууд ч мөн адил хүнд үетэй тулгарч байна.

Сүүлийн 18 сарын хугацаанд тогтвортой коины зах зээлийн үнэлгээ дараалсан бууралттай байгааг Binance-ийн судалгааны хэлтэс мэдэгдэв.

DeFiLlama дээр хийсэн гинжин шинжилгээнээс иш татан Binance Research-ийн мэдээллэснээр, тогтвортой коины зах зээлийн үнэлгээг 123.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оны 9-р сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт гэж тайлбарлав.

Дэлхийн тогтвортой коины зах зээлийг бүрхсэн уналтын чиг хандлагыг үл харгалзан Tether (USDT) болон DAI бага зэргийн өсөлттэй байна.

67.2%-ийн хувиар тэргүүлэгч байр сууриа хадгалсан USDT тогтвортой коин зах зээлийн үнэлгээ 334.7 сая доллараар өссөн нь сарын өмнөхөөс 0.4%-иар өссөн үзүүлэлт юм. Tether-ийн өсөлт нь криптовалютын бирж дээрх тогтвортой коины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой. Энэ долоо хоногийн эхээр хийсэн дүн шинжилгээгээр бирж дээрх USDT-ийн хэмжээ 17.6% -иас 24.7% болж өссөн байна.

Зах зээлийн үнэлгээгээр гурав дахь том тогтвортой зоос болох DAI сүүлийн үед сайшаалтай өсөлтийг үзүүлж байна. Binance Судалгаанаас харахад MakerDAO-ийн эзэмшдэг тогтвортой коины зах зээлийн үнэлгээ 283.4 сая доллараар өссөн нь сард 5.4%-иар өссөн байна.