Ethereum блокчэйний уугуул криптовалют болох Ether нь ойрын хоёр жилийн дотор 8,000 доллар болж өсөх магадлалтай гэж дэлхийн банкны аварга Standard Chartered дүгнэжээ.
Энэхүү өөдрөг таамаглал нь Ethereum-ийн ухаалаг гэрээ, уламжлалт хөрөнгийн токенизаци зэрэгт өсөн нэмэгдэж буй үүрэгт тулгуурласан гэв. StanChart-ын FX Research-ийн тэргүүн Жеофф Кендрик хэлэхдээ 2040 он гэхэд 26,000-аас 35,000 долларын хооронд хэлбэлзэж, бодит амьдралын шаардлага нь нэмэгдэнэ гэжээ.
Гэхдээ хүн болгон ETH-ийн талаар үзэлтэй байдаггүй.
Дөрөвдүгээр сард Шанхайн шинэчлэлийн дараа Ethereum сүлжээн дэх өдөр тутмын гүйлгээ 12%-иар буурсан тухай JPMorgan Chase мэдээлсэн. Николас Панигирцоглоу тэргүүтэй тус банкны шинжээчид платформын сүлжээний үйл ажиллагаа буурч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Өдөр тутмын идэвхтэй хаягууд 20%-иар их хэмжээгээр буурсан. Үүнээс гадна Ethereum сүлжээнд түгжигдсэн нийт үнэ 8% -иар буурсан гэдгийг онцолж ETH блокчейн сүлжээг шүүмжлээд авсан байна.