OpenSea-ын нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч 'amazon.eth' хэмээх ENS нэр дээр 1,000,000 USDC үнийн санал тавьжээ. Саналын хугацаа мягмар гарагийн 15:00 цагт дуусна.
Жагсаалтын хуудаснаас үзэхэд уг нэрийг худалдаж авах өмнөх саналууд нь хэдхэн мянган доллар байсан. Жишээлбэл, хамгийн сүүлийн хоёр санал нь тус бүр 4 WETH ($6000) болон 6200 USDC байв.
Энэ нэрийн одоогийн эзэмшигч 4761BF нь 2022 оны 2-р сард домэйныг 33 ETH үнээр худалдаж авч байжээ.
Тэрээр мөн 'fortnite.eth' гэх өөр нэг ENS нэрийн эзэмшигч бөгөөд энэ нэр нь Epic Games-ийн алдартай тулааны тоглоомын нэрээр нэрлэгдсэн.
Үүний зэрэгцээ, тэрээр өөр алдартай ENS-ийн 20 орчим нэрийг эзэмшдэг. Олон зүйл нь Амазонтой холбоотой бөгөөд тэдгээрийн нэг нь "jefferyjefferybezos.eth" юм.
Сонирхуулхад amazon.eth нэр нь 2017 оны 8-р сарын 2-нд үүсгэгдсэн бөгөөд 2036 оны 10-р сарын 16-нд дуусна. Анх 2020 оны 2-р сарын 7-нд бүртгэгдсэн.
Ethereum Name Service (ENS) нь вэб3 ертөнцийн боломжит нэрийг өгдөг. NFT-ийн нэгэн адил ENS нэрийг хоёрдогч зах зээл дээр худалдаж авч, зарж болох бөгөөд крипто хэрэглэгчид ихэвчлэн нийгмийн сүлжээний профайлын нэг хэсэг болгон ашигладаг.
Одоогийн байдлаар ENS нэрийн хамгийн том худалдан авалт нь өнгөрсөн жил 420 ETH-ээр худалдаж авсан 'paradigm.eth' байсан ба тухайн үед ойролцоогоор 1.5 сая доллараар үнэлэгджээ.
Энэ сарын эхээр түүхэн дэх хоёр дахь том худалдан авалт болсон бөгөөд нэг худалдан авагч ‘000.eth’ дээр 300 ETH зарцуулсан байна.