Монголын анхны крипто мэдээний сайт

ETH халим гэнэт сэрж хөрөнгөө Binance руу шилжүүлэв

2023-10-14


Onchain блокчейны мэдээллэснээр, өнөөдөр гурван жилийн турш идэвхгүй байсан халим гэнэт сэрж, Binance бирж рүү ETH-ийг их хэмжээгээр шилжүүлсэн гэв.

Халим одоогийн байдлаар бараг 7 сая долларын үнэ бүхий 4500 ETH-ийг Binance-д хадгалуулсан хэвээр байна.

Энэ халим 2020 оны 6-р сард Bitfinex бирж дээр нийт 11,900 ETH-ийг 2,89 сая доллараар худалдаж авсан гэдгийг дурьдах нь зүйтэй. Гурван жилийн өмнө халим нэг ETH-т 243 доллар төлж байсан бол одоо зоосны үнэ зургаа гаруй дахин өссөн байна. Хэрэв тэр одоо худалдаж авсан бүх Ethereum-ээ зарвал ашиг нь 15.56 сая доллар болох юм.