Крипто зах зээл энэ долоо хоногт өсөлтийн эрч хүчээ үргэлжлүүлж байгаа ба биткойн 23,000 доллараас дээш өсөж байгаа нь сар гаруйн хугацаанд үзэгдээгүй үнийн цэг юм.
Coinglass.com сайтын мэдээлснээр биткойны ханш ийнхүү өсөхөд сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээлд 630 сая долларын заралт хийгдсэн байна.
Энэ үнийн талаас илүү хувь буюу 377 сая долларын заралт нь Ethereum-ийнх байжээ.
Биткойн өчигдөр оройноос эхлэн өөрийн гэсэн өвөрмөц эрч хүчийг харуулж байна. Орой 23 цагийн үед 22,460 доллараар арилжаалагдаж байсан бол ердөө 16 минутын дараа 23,160 доллар болтлоо өсөж, цаашлаад 23,700 доллар хүрчээ. Одоогийн байдлаар багахан буурч 23,300 доллараар арилжаалагдаж байна.