Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох алткойнууд

2023-10-23


Биткойны үнэ 10 орчим хувиар өсөж, сэтгэл зүйн хувьд чухал ач холбогдолтой 30,000 ам.долларт бататгаж,  долоо хоногийг сайхан өнгөрүүлэв. Энэхүү өсөлтийн дараа хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй асуулт бол өсөлтийн хандлага үргэлжлэх үү, эсвэл буцах цаг болсон уу гэсэн асуулт байна.


Stockmoney арилжааны баг биткойн удахгүй эсэргүүцлээ давж, огцом өсөлт эхэлж магадгүй гэж саяхан мэдэгдэв. ETF зөвшөөрөл нь хэрэглээ нэмэгдэхэд түлхэц болж, 2024 оны 4-р сард болох халвингаас өмнө өсөлтийг бий болгоно гэж тэд үзэж байна.


Биткойны өсөлтийг дагаад алткойнууд өсөх хандлагатай байдаг. 


Биткойны ханш 30,000 ам.долларт хүрсэн нь SOL, LINK, AAVE, STX-д огцом сэргэлтийг эхлүүлж магадгүй хэмээн зарим шинжээчид санал болгожээ.