Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн 28,000 доллар хүрэх үү

2022-07-20


Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны үнэ өнөөдрийн эхээр Bitstamp бирж дээр 23,684 ам.доллар болж, өдрийн дээд хэмжээнд хүрэв.

Энэ нь долоо хоног орчмын хугацаанд тэргүүлэгч криптовалютын ханш 23%-иар нэмэгдсэн гэсэн үг юм.

28 мянган доллар хүрэх боломжтой юу?

Fundstrat Global Advisors-ийн техникийн ахлах шинжээч Марк Ньютон хэлэхдээ тэрээр одоо биткойны ханш 17,600 долларын түвшинд ёроолоо олсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Мөн энэхүү өсөлтийн эрч хүч ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна гэв.  

Шинжээчийн үзэж байгаагаар 25,320 долларын түвшинг давсан нь өсөх хандлагаа сэргээхэд тусалсан аж. Түүнчлэн Ньютон тэргүүлэгч криптовалют нь энэ эрчээрээ удалгүй 28,000 долларын түвшинг эргүүлэн авах боломжтой гэж нэмж хэлэв.

Сонирхуулхад, CoinGecko-оос өгсөн мэдээллээр биткойн дээд амжилтаасаа 66%-иар буурсан хэвээр байна.