Монголын анхны крипто мэдээний сайт

Өндөр дүнтэй XRP-г биржүүд рүү шилжүүлжээ

2023-10-27


Томоохон криптовалютын шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцдаг Whale Alert блокчейн трекер нь Bitstamp болон Bitso биржүүд рүү илгээсэн хоёр том крипто шилжүүлгийг илрүүлжээ. Тодруулбал нэг нь 26,500,000 XRP нөгөө нь 20,000,000 XRP-ийг шилжүүлсэн.

Өнөөдрийн ханшаар 25.5 сая XRP нь 14,735,487 доллар, 20 сая XRP нь 11,115,098 доллараар үнэлэгдэж байна. 

Эхний шилжүүлгийн очих газар нь Европын Холбоонд байрладаг Bitstamp бирж байв. Хоёрдахь нь Мексикт төвтэй Bitso биржийг зорьсон юм. 

Түүнчлэн Bitstamp болон Bitso хоёр нь RippleNet сүлжээгээр дамжуулан үндэстэн дамнасан төлбөр хийхдээ XRP-г ашигладаг "Ripple Payments" ашигладаг бөгөөд Ripple финтек компанитай хамтран ажилладаг аж.