Монголын анхны крипто мэдээний сайт

Тесла биткойноо 936 сая доллараар заржээ

2022-07-21


Мягмар гарагт гаргасан Теслагийн 2022 оны 2-р улирлын орлогын тайланд дурдсанаар автомашин үйлдвэрлэгч бараг бүх биткойноо фиат валютаар зарсан байна. Ийнхүү зарснаар компанид 936 сая долларын бэлэн мөнгө авчиржээ.

Тайлангаас харахад Тесла 2022 оны 2-р улирлын байдлаар биткойны 75 орчим хувийг фиат болгон хөрвүүлсэн байна.

Тус компани анх 2021 оны 2-р сард 1.5 тэрбум долларын үнэ бүхий биткойн худалдаж авснаар тухайн үеийн бухын зах зээлд эрч хүч нэмсэн юм.

Гэвч тус компани өнгөрсөн оны тавдугаар сард биткойны олборлолтыг тойрсон байгаль орчны асуудлаас болж автомашины төлбөрт биткойныг хүлээн авахаа больсоноор уналтын улирлыг эхлүүлсэн.

Сонирхуулхад компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн долдугаар сард Bitcoin, Ethereum, Dogecoin-ийг өөрийн биеэр эзэмшдэг гэдгээ баталсан.